Титаник киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч хуучирдаггүй зүйл гэж байдаг. Титаник кино ч мөн адил хуучирдаггүй бодит явдалаас сэдэвлэсэн түүхэн кино. Гарсан үеэс сая сая доллар ашиг орлого олоод зогсохгүй 23 жилийг ардаа орхисон ч одоо хүртэл мартагдаж хуучиршгүй бүтээл болсон. Тэгвэл уг кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчид 23 жилийн дараа ямар болсон бол?

1. Леонардо Ди Каприо (Жэк Доусон)

Манай киноны гол дүр Лео маань уг киноны дүрийн ачаар илүү олонд танигдаж үзэгчдийг байлдан дагуулж чадсан ч тухайн үед ОСКАР-ийн шагналд хүрж чадаагүй. Тэрээр маш алдартай жүжигчин төдийгүй саяхан ОСКАР-ийн шагналыг The Revenant- киноны дүрээр хүртэж чадсан.

2. Кейт Уинслет ( Рөүз Дэвит Букатер)

Жэкийн дурлалт бүсгүй маань Титаник киногоороо Леотой адил оскарын шагнал хүртэж чадаагүй ч шилдэг эмэгтэй дүрд нэр дэвшсэн. Одоо тэрээр 3 хүүхдийн эх болсон байна.

3. Билли Зейн (Каледон Хокли)

Билли Зейн нь титаник киноны хорон муу санаат дүрэр олонд танигдсан нэгэн. Одоо тэрээр 2 хүүхдийн аав болж загвар өмсөгч Кандис Нейл-тэй гэр бүл болсон бөгөөд зураг зуран түүгээрээ үзэсгэлэн гаргадаг.

4. Бернард Хилл (Ахмад Эдвард Ж. Смит)

Титаник хөлгийн анхны ахмад бөгөөд сүүлчийн аялал нь байлаа. Тэрээр уг кинонд дүр бүтээснийхээ ачаар түүний карьер цэцэглэн хөгжиж түүнийг маш нэр хүндтэй жүжигчин хэмээн болгосон байна.

5. Виктор Гарбер (Томас Эндрюс)

Тэрээр Титаник хөлгийг бүтээгчийн дүрд тоглосон. Гарбер 2015 онд гэрлэсэн бөгөөд одоо хүртэл карьер нь цэцэглэж жүжиглэх болон хөгжмийн карьераа үргэлжлүүлсээр байна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button