ЗӨВӨЛГӨӨ

Хосууд дараах 5 шатыг давснаар насан туршдаа хамт байх өндөр магадлалтай байдаг

Хосууд үргэлж маафантай харилцаатай байдаг нь байгалийн жам. Байнга хоорондоо хэрэлдэж, зөрчилдөж, тэмцэлдэж байдаг нь тэд бие биендээ дасан зохицох ,бие биенийгээ ойлгож жинхэнэ хайрыг бий болгох эхлэлийн үндэс юм. Хэрэв хосууд дараах харилцааны үе шатуудыг давсан бол тэд хамтдаа насан туршдаа хамт байх хайрыг бүтээсэн гэсэн үг.

Итгэх итгэл алга болох мөн үл хүндэтгэх

Хосуудын харилцааг хамгийн их ээдрээтэй болгодог зүйл нь итгэл алга болж, үл хүндэтгэх явдал юм. Яагаад вэ? гэхлээр тэд хоорондоо тохирохгүй үзэл санаа зөрөлдөж алдаа гаргах явдал цөөнгүй байдаг. Алдаагаа ухамсарлаж уучлалт гуйхгүй, уучлахгүй бол биенийхээ алдаа дээр дөрөөлж хана босгон итгэх итгэл нь алга болж үл хүндэтгэж эхэлдэг. Тэгэхээр үүний шийдэл нь бие биенээ уучилж ойгох хэрэгтэй.

2) Бие биенийгээ шүүмжлэн, гоочилж доромжлох

Бас нэг адармаа. Алдаан дээр дөрөөлж хана босгосон бол энэ үйл явц ирнэ. Бие биенийхээ алдааг хайж түүнийг ухан дөвийлгөж шүүмжилнэ бас доромжилно. Гэхдээ зарим талаараа энэ сайн зүйлтэй. Яагаад вэ? та өөрийнхөө таалагдахгүй байгаа зүйлсийн талаар хэлж гоочилж доромжлохгүйгээр ярилцаж болно. Энэ нь шийдэл болохоор хэрэлдэж биенийгээ шүүмжилж болохгүй.Муу тал нь ихэнхи хосуудийн харилцаа энэ дээр хөрдөг.

3) Сэтгэлийн гал цог болж бусдад татагдах

Сэтгэлийн гал хөрсөн бол бусад хүмүүс танай хүнээс илүү сайхан харагдах нь ойлгомжтой зүйл. Яг энэ дээр ихэнхи хосууд харилцаагаа бүр мөсөн дуусгавар болгодог. Энэ дээр шийдэл байхгүй харин эргүүлж бод. Эр эмгүй өөр юм хараад байдаг шүү! Замынхаа голоос буцаж болохгүй шүү.

4) Эргэцүүлэмж


Та яагаад түүнд хайртай вэ? түүний юунд нь болж хамтдаа байхгээд байгаагаа бодож эргэцүүл. Ер нь хамт байхгүй бол ямар нэгэн юм дутагдаад хайртай л бол буцаад бие биерүүгээ тэмүүлнэ.

5) Хүлээн зөвшөөрөх

Бүх үе шатын сүүлчийнх. Та хоёр бие биенийхээ алдаа дутагдалыг хүлээн зөвшөөрч бие биенийхээ алдаанаас их юм ухаарч, аливаа асуудалыг ХАМТДАА шийдэж байх болно. Хамгийн гол зүйл бол уучлалт болон хүндлэл. Хайр гэдэг бол уучлалт мөн бие биенийгээ ойлгож ухамсартайгаар бие биенээ түшиж тулах юм шүү дээ.

Нийтлэл ямар байв?
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button