ОДУУДЭНТЕРТАЙНМЭНТ

Bae Suzy нь Lee Min-ho болон бусад халуухан жүжигчидтэй нэр холбогдож байжээ. Яг хэнтэй нь үерхсэн бол?

Та бидний мэдэхээр Start up кдрама цувралын гол дүрийн жүжигчин болох Bae Suzy нь Lee Min-ho болон бусад халуухан айдол, жүжигчидтэй үерхэж байсан хэмээх цуурхал тарж байжээ. Тэгвэл яг хэнтэй нь үерхсэн бол?

A: 2010 онд Miss A хамтлаг / Suzy нь KPOP хамтлагийн дуучин / нь дебют хийснээс хойш BAE SUZY-г гоо үзэсгэлэнгээр нь магтан сайшаасаар иржээ.

Мэдээг найзууддаа хуваалцаарай гэж хүсье.

Lee Min-ho

F4 : Boy over flowers кдраман од Lee Min Hо нь Сүзигийн утасны дугаарыг танилын хүрээгээ ашиглан олж авч байсан ба түүнтэй ярих болгонд Сүзи татгалздаг байжээ. Гэхдээ 2015 онд Солонгосын нэгэн мэдээллийн хуудас Lee Min Ho болон Сүзи нарын хамтдаа Лондонд аялаж буй зургийг даран нийтэд ил болгож байжээ. Эцэст нь тэд харилцаагаа нийтэд ил болгон баталгаажуулж албан ёсоор зарлаж байсан ч 2 жил үерхээд хуваарийн зөрчилөөс болоод салцгаажээ.

Lee Dong Wook

2018 оны 3 сарын эхээр Сүзи болон Guardian : the lonely and great god киноны од Ли Донг Вок папарацичдын дуранд өртөж өөрсдийн харилцаагаа ил болгожээ. Тэдний агентлагууд ч үүнийг батласан аж. Харамсалтай нь тэд ердөө 4 сарын дараа салах болсноо мэдэгдэж байжээ. Мэдээж од хүмүүс ахиад л завгүй шахуу хуваариудаас л болсон байх. Муу зүйл нь онлайн нетизэн буюу өршөөлгүй бичигчид Сүзиг доромжилж / албаар ингэж бичив / Солонгос дахь Тайлор Свифт / сооо хард /, цуврал болзогч , жил хүрэхгүй хугацаанд 2 эрэгтэй шүү дээ хэмээсэн нь сэтгэл эмзэглэмээр аая.

Kim Soo-Hyun

Солонгосын хамгийн өндөр орлоготой жүжигчин Ким Су Хён болон Сүзи нь 2011 онд өсвөр насны мюзикл кдрама DREAM HIGH-д хамтдаа тоглож байсан бөгөөд үерхдэг гэсэн цуу яриа 2 жилийн дараагаас гарч эхэлжээ. Тэд хамтдаа хэд хэдэн кино төслүүдэд хамтдаа тоглож дүр бүтээж байсан ч 2013 оны 6 дугаар сарын кдрамын нэгэн ярилцлагын үеэр Сүзи үерхээгүй ээ, харин үе үе холбоо барьж байсан зүгээр л найзууд гэжээ. Тэгэхээр фриэнд зонедуулсан зүгээр л найз байх нь.

Нийтлэл ямар байв?
+1
16
+1
19
+1
1
+1
3
+1
11
+1
5
+1
7

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button