Инстаграм дээр заавал дагах “True Beauty”-ын 4 жүжигчин

“True Beauty” цувралын эхний хоёр ангийг үзсэн хэр олон хүн байна? Хэрэв та үзэж амжаагүй бол манай шинэ fave өсвөр үеийнхний драмыг үзэх цаг танд хангалттай байна.

Драмын дөрвөн гол дүр болох Moon Ga Young, Cha Eun Woo, Hwang In Yeop, Park Yoo Na нар бидний сэтгэлд аль хэдийнээ хүрээд байгаа билээ. Тиймээс, эдгээр жүжигчдийн инстаграм хаягаар ороод нэг үзээрэй. Follow дарахгүй өнгөрч чадахгүй л болов уу.

1. Moon Ga Young

Instagram хаяг: @m_kayoung

Та яагаад Follow товчийг дарах ёстой вэ: Moon Ga Young жинхэнэ нүүр царайгаа нүүр будгаараа нуудаг “Жинхэнэ гоо үзэсгэлэнгийн” гол дүр Им Жүгёний дүрийг бүтээжээ. Гэхдээ 24 настай жүжигчин бүсгүй маань заримдаа будаггүй царайгаа харуулдаг мөн олон илэн далангүй зургуудаараа бодит байдлыг хадгалах дуртай нэгэн юм.

2. Cha Eun Woo

Instagram хаяг: @eunwo.o_c

Та яагаад Follow товчийг дарах ёстой вэ: ASTRO-ийн Cha Eun Woo-д түүний дүр, алдартай зүрх сэтгэлийг эзэмдэгч Lee Suho шиг танилцуулга хэрэггүй байх. Жүжигчин-idol нь ямар ч зураг оруулсан хамаагүй угийн царайлаг нэгэн тул таалагдахгүй байхын аргагүй билээ.

3. Hwang In Yeop

Instagram хаяг: @hi_high_hiy

Та яагаад Follow товчийг дарах ёстой вэ: Загвар өмсөгч, жүжигчин Hwang In Yeop нь үнэндээ түүний тоглосон “Жинхэнэ гоо үзэсгэлэнг”-ийн дүр Хан Сожүнтэй тун адилхан юм. Хоёулаа гадна талаасаа зэрлэг муу хүү шиг харагддаг, гэхдээ үнэндээ дотроо бол хоёулаа зөөлөн байдаг.

4. Park Yoo Na

Instagram хаяг: @youna_1997

Та яагаад Follow товчийг дарах хэрэгтэй вэ: Park Yoo Na нь “True Beauty”-ийн хатан зөгий Kang Su Jin байж болох ч инстаграм дээр тэр маш олон селфигээрээ дажгүй, энгийн зурагнууд оруулах дуртай!

Таалагдсан бол бусаддаа ч бас хуваалцаарай.

Нийтлэл ямар байв?
+1
3
+1
59
+1
5
+1
1
+1
0
+1
0
+1
1

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button