КИНО МЭДЭЭОДУУД

“True Beauty”-гийн гол дүр Им Жүгён буюу Moon Ga Young гэж хэн бэ?

“True Beauty” цувралын Кан Сү Жин, Сожүн нарын дүрийг бүтээсэн жүжигчдийн тухай бид мэддэг болсон билээ. (Хэрэв мэдээг уншиж амжаагүй бол 24/7 пэйж хуудсаар зочлон уншаарай) Энэ удаад киноны маань гол дүр болох Им Жүгён буюу Moon Ga Young-ны талаар мэдээг хүргэж байна.

Moon Ga Young 1996 оны 7-р сарын 10-нд төрсөн.

24 настай жүжигчин бүсгүй Герман улсын Карлсруэ хотод төрсөн. Тэрээр 10 настай байхдаа гэр бүлийн хамт Солонгос руу буцаж иржээ.

Тиймээ, тэр Герман хэлээр чөлөөтэй ярьж чаддаг.

Ga Young Германд төрж өссөн тул германаар чөлөөтэй ярьдаг байна. Тэрээр Герман хэлээс гадна Солонгос (мэдээж л дээ), Англи хэлтэй нэгэн юм.

Тэрээр 2006 онд жүжигчний гараагаа хүүхдийн жүжигчнээр эхэлсэн.

Moon Ga Young гэр бүлийн хамт Солонгос руу буцаж ирсний дараахан телевизийн хэд хэдэн кинонд тоглож эхэлжээ. Түүний анхны бүтээлүүдийн заримаас дурьдвал “Bitter sweet life” (2008) ба “Friend, Our legend” (2009), мөн “Shadows In The Palace” (2007), Our Town (2007) зэрэг кинонууд юм.

Shadows in the palace 2007

Түүний анхны гол дүр нь 2014 оны “Mimi” драмад тоглосон явдал юм.

Moon Ga Young “Mimi” драмад анх удаа гол дүрийг бүтээсэн бөгөөд K-pop шүтээн Changmin-ны хамт тус драмад тоглож байжээ.

Тэр K-pop idol-уудын нэг болох EXO хамтлагийн вэб драмад тоглож байсан.

Тэр 2015 онд K-pop хөвгүүдийн хамтлаг EXO-ийн Chanyeol, D.O, Baekhyun, Sehun нарын хамт Naver вэб драма болох “EXO Next Door”-д тоглосон. Түүний тоглосон дүр нь Ji Yeon Hee юм.

Moon Ga Young-ны тоглосон бусад онцлох цувралуудын нэг нь “Tempted” юм.

Энэхүү цуврал дээр Ga Young зальтай, сэтгэл татам Чүэ Сү Жи-гийн дүрд тогложээ. 2018 онд гарсан тус цуврал нь 1782 онд Францын зохиолч Pierre Choderlos de Laclos-ын зохиосон “Les Liaisons dangereuses” романаас сэдэвлэсэн юм. Тэрээр Woo Do Hwan, Red Velvet-ийн Joy нартай хамт тоглосон.

“Find me in your memory” романтик телевизийн цувралд гол дүрийг бүтээсэн.

Тийм ээ, тэр Ким Сун Хо-той дотно хэвээр байгаа.

Ким Сун Хо “Start-Up” цувралаа дуусгаад удаагүй байгаа билээ. Гэхдээ зураг авалтын үеэр түүний “Welcome To Waikiki 2” цувралд хамтран тоглосон Moon Ga Young түүнд кофены машин илгээжээ. Сун Хо кофены машины хажууд зургаа авхуулж инстаграм хаягдаа нийтлэхдээ, “Dongsaeng, гэнэтийн бэлэг барьсанд баярлалаа. Уух юм надад таалагдлаа” гэж бичжээ. Тэрээр мөн түүнийг “True Beauty” цувралын үеэр нь дэмжих болно гэдгээ мөн хэлсэн юм.

MBC Drama Awards-аас Шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг авч байсан.

Тэрээр “Tempted” цувралын Чүэ Сү Жин дүрээрээ 2018 оны 12 сарын 30-нд зохион байгуулагдсан MBC Drama Awards-аас “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг авч байжээ.

Таалагдсан бол найзууддаа хуваалцаарай.

Нийтлэл ямар байв?
+1
15
+1
75
+1
8
+1
2
+1
3
+1
0
+1
4

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button