Ахлах сургуультай холбоотой хуучны 10 инээдмийн кино

Та одоо өсвөр насны хүүхэд биш байж магадгүй. Тэгсэн хэдий ч таны өсвөр насны дурсамжийг санагдуулам ахлах сургуультай холбоотой 10 инээдмийн киног хүргэж байна. Хэдэн ч удаа үзсэн хэзээ ч хуучирдаггүй кинонуудаа дахин нэг эргэн санацгаая.

1. She’s the man

Шекспирийн “Арванхоёр дахь үдэш”-ээс сэдэвлэсэн, Аманда Байнсын гол дүрд тоглосон өсвөр насныхны сонгодог бүтээлийн нэг. Хүн бүрт нууц байдаг. Виола ахыгаа ажилтай болсон хойгуур түүний дүрд хувирч элитүүдийн сургуульд явж эхэлнэ. Гэвч тэр сургуулийнхаа хөлбөмбөгийн од залууд сэтгэл алдарснаар кино үргэлжилдэг.

2. 17 Again

Хэрвээ та цаг хугацааг буцааж 17 насандаа эргэн очсон бол амьдралынхаа юуг өөрчлөх байсан бэ? Mike 17 настай байхдаа сургуулийнхаа сагсны багт тоглодог од сурагчдын нэг байв. Түүний сайн охин Scarlet жирэмсэн болсноор тэр чухал тоглолтоо алддаг. Кино хэрхэн өрнөдгийг бүгд мэдэх байх.

3. Mean Girls

Энэхүү инээдмийн кино нь Rachel McAdams, Amanda Seyfried нарын карьерыг эхлүүлсэн гэж хэлвэл шудрага болох байх.

4. Easy A

Ахлах сургуулийн сурагч Olive хамгийн сайн найздаа онгон байдлаа алдсан, мөн сургуулийнхаа хэд хэдэн залуустай унтсан гэж худал хэлснээс болж тэрээр муу нэртэй, ичгүүртэй байдалд орсныг мэдээд тэр нэрээ цэвэрлэхээс аргагүй байдалд хүрж байгаагаар кино өрнөдөг.

5. Clueless

Энэхүү 90-ээд оны сонгодог бүтээл нь Jane Austen-ны “Emma” романаас сэдэвлэсэн инээдмийн кино юм. Clueless бол алдартай охин Cher-ийн шинэ охин Тai-тай найзалж, түүний гадаад төрхийг хэрхэн өөрчилж байгаа тухай өгүүлдэг. Cher бол бидний дэлгэцийг чимж байсан хамгийн шилдэг хатан зөгий юм.

6. Pitch Perfect

Pitch Perfect бол жүжиглэх, бичих, найруулах, хөгжим гээд бүхий л талаараа гялалзсан шилдэг кинонуудын нэг юм.

7. What a girl wants

Amanda Bynes-ын тоглосон өөр нэгэн кино энэ жагсаалтад багтжээ. Энэ кино нь урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй аавыгаа мэдэхийг хүссэн өсвөр насны охины тухай өгүүлдэг билээ.

8. The Princess Diaries

Энэ киног мэдэхгүй хүн бараг байхгүй л болов уу. Өсвөр насны ичимхий охин Миа нэг л өглөө сэрэхэд Европын хаант улсын хаан ширээний өв залгамжлагч гэдгээ мэддэг. Миа охин эмээгийнхээ асрамжинд өв залгамжилсан сэнтийгээ залгамжилж авах уу эсвэл цолноосоо бүр мөсөн татгалзах уу гэдгээ шийдэх ёстой.

9. Wild Child

Энэ кинонд Roberts Английн нэгэн сургуулийн дотуур байранд амьдарч, удахгүй амьдрал, нөхөрлөлийн жинхэнэ утга учрыг ойлгодог баян, зэрлэг сэтгэлгээтэй өсвөр насны охин Poppy Moore-ын дүрд тоглодог.

10. The Hot Chick

Jessica Spencer ахлах сургуулийн алдартай, царайлаг охидын нэг. Тэрээр нэгэн эртний дэлгүүрээс гайхалтай ээмэг байхыг хараад худалдагч зарахгүй гэсэн тул хулгайлдаг. Гэтэл өглөө нь сэрэхэд Jessica эрэгтэй болсон байх ба найзынхаа тусламжтай бүх зүйлийн учрыг олохоор хэрхэн шийдэж байгаа талаар гардаг инээдмийн кино.

Мэдээгээ бусадтайгаа хуваалцаарай.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
5
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button