КПОП МЭДЭЭОДУУДЭНТЕРТАЙНМЭНТ

Женнигийн саяхан нээсэн YouTube суваг 4,62 дагагчтай болжээ

BLACKPINK хамтлагийн гишүүн Женни 25 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан өөрийн YouTube суваг болох Jennierubyjane Official-ийг нээн дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа Блинксийг гайхшруулав.

1 дүгээр сарын 16-нд тус кпоп айдол ” Сайнуу дэлхий минь ” хэмээх анхны влогоо байршуулсан бөгөөд тус видео контент нь 6 өдрийн дотор 20 сая үзэлт хол давжээ.

3 өдрийн дотор өөрийн сувагтаа 3 сая дагагчтай болж чадсан Женни нь одоогоор нийт 4,62 сая дагагчтай болсон байна.

Тэрээр онцгой өдрөө өөрийн хөшигний ард байгаа амьдралын хэв маягаа өөрийн үнэнч фенүүдтэйгээ хуваалцахаар болж ийнхүү өөрийн гэсэн влог сувагтай болжээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Женнигийн “SOLO” буюу хамтлагаас гаднах ганцаарчилсан уран бүтээл нь 600 сая үзэгч, хандалттай болсон анхны К-Поп эмэгтэй бие даасан дуу болжээ.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button