Харри Поттер зохиолоор HBO шинэ цуврал кино хийх нь үнэн үү?

Их Британий зохиолч Ж.К.Роулингын бичсэн Харри Поттер зохиол нь 15 тэрбум америк долларын ашиг олсон дэлхийн хэмжээний кино уран бүтээл билээ.

Уг төсөл нь кино урлагийн түүхэн дэхь хамгийн шилдэг 50 бүтээлийн нэг юм.

Дэлхийн алдартай HBO MAX-ийн тухай нэгэн мэдээлэл Rotten Tomatoes дээр гарсан байна. Олон сая хүний хайртай кино, зохиол болох Харри Поттер тун удахгүй цуврал кино болон гарах нь.

Тус цуврал одоогоор эхний бэлтгэл ажил дээрээ л яваа бөгөөд хэзээ зураг авалт эхлэх, цацагдах, ямар жүжигчид тоглох тухай мэдээлэл огтхон ч гараагүй байна.

Үйл явдлын хувьд илүү том цар хүрээг хамарсан, шидтэний ертөнцийн сонин содон үйл явдлуудыг багтаасан байх гэнэ.

Тэгэхээр шинэ ангиа хэзээ гарахыг зарлахыг нь хүлээх л үлдлээ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button