
Харах төдийд л уур хүргэдэг Жу Хважин-ий дүрд тоглосон жүжигчин Сол Ин А
Ноён хатан цуврал маш амжилттай яваа өндөр үнэлгээтэй кдрама билээ. Өмнөх үед эрэгтэй хүн эмэгтэй хүний биед орсноор үйл явдал өрнөх уг цувралд хоёрдогч эрэгтэй, эмэгтэй дүр байлгүй л яхав.

Үзэгчдийн харах төдийд л уур хүргэдэг Жу Хважин-ий дүрд тоглосон жүжигчин Сол Ин А нь 2015 оноос хойш идэвхитэй байж чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулсаар байгаа билээ.
Сол Ин А-н талаар товчхон танилцуулъя
Тэрээр 1996 оны 1-р сарын 3 -нд мэндэлжээ.

Тэрбээр 25 настай

Түүнийг Seol In Ah буюу Сол Ин А гэдэг бөгөөд Сорина гэж хочилдог

Seonira буюу Сорино бол түүний тайзны нэр

2015 онд жүжигчин Сол Ин А “The Producers” цувралд жижиг дүр бүтээн дэбүт хийж байсан бөгөөд Cindy-н анти фений дүр юм.
2017 онд “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн” болон “Сургууль-2017” цувралуудад туслах дүр бүтээн олны анхааралд өртөж 2018 онд гарсан “Sunny Again Tomorrow” цувралын Кан Хани гэх анхны гол дүрээ бүтээж байжээ.

Энэхүү дүрээрээ 2018 KBS Drama Awards-с “Шинэ шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын эзэн болж өөрийгөө батлан харуулж чадсан гэдэг.
Тэрээр нийт 9 олон ангит кинонд гол болон туслах дүр бүтээгээд байгаа билээ.