СОНИН ХАЧИНФото МэдээШАР МЭДЭЭ

Одноог найрч явахдаа мөнгөгүй ресторанд урьж, Одноогоор төлүүлсэн нь эр хүний найрах аргын нэг

Х-Түц хамтлагийн алаг нүдэн Одноо, Авхаалж самбаатай Бархүүг танихгүй хүн алга байх. Жүжигчин И.Одончимэг хамтлагийнхаа залуу жүжигчин Т.Бархүүтэй гэр бүл болсон бөгөөд одоо тэд энх тунх амар жимир амьдран суугаа билээ.

Өөрөөсөө 14 насаар дүү залуутай гэр бүл болсон жүжигчин бүсгүй Одноо Гэгээн муза-2009 наадмаас Оны шилдэг драмын эмэгтэй жүжигчин номинацийн эзэн болж шагнуулсан билээ.

Тус номинацийг шалгаруулах үед жүжигчин Т.Бархүү хөтлөгч хийж байсан бөгөөд аргагүй эхнэр нь ялсанд сэтгэл нь хөөрч ВААВ хэмээн тайзнаас чанга дуугаар орилж :

Тийм ээ, Оны шилдэг эмэгтэй жүжигчин номинацийн эзнээр Ишдоржийн Одончимэг шалгарлаа.

гэдэг үгийг дахин дахин хэлсээр байв. Үзэгчид Т.Бархүүг Эхнэр нь шагналыг эзэн болоход сэтгэлийн хөөрлөө барьж дийлсэнгүй бололтой хэмээн ярьж байсан мөч өчигдөрхөн мэт санагдана.

Үүнээс өмнөхөн тэрээр эхнэрээ найрч явах үедээ халаас хоосон бөөн сэтгэл байсан юм гэдэг шүү.

Эх сурвал Хүмүүс.мн

Нийтлэл ямар байв?
+1
9
+1
38
+1
3
+1
18
+1
6
+1
1
+1
2

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button