СОНИН ХАЧИН

Хачирхалтай үйлчилгээ үзүүлж бусдаас ялгардаг зочид буудлууд

Бизнес гэдэг нь бусдаас ялгарч хэрэглэгчидээ татах нь гол зүйл байдаг билээ. Тэгвэл эдгээр буудлууд нь тусгай үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ихээхэн хэмжээний орлого олдог байна.

Уйлах өрөө

Японы “Mitsui Garden Yotsuya” зочид буудалд энэ оны 3 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал “уйлах өрөө” хэмээх үйлчилгээг үзүүлж байгаа юм байна.

Уйлахад нь тус болохын тулд сэтгэл хөдөлгөсөн кино, ном зэргийг бэлдэж өгдөг гэнэ.

Гуйлгачин өрөө

Шведийн Гетеборг хотод “Фактум” хэмээх буудал байдаг бөгөөд энд та өөрийгөө орон гэргүй мэт төсөөлж болох юм. 100 швед крон буюу 20.000 төгрөгөөр та цэцэрлэгт хүрэлээнд, гүүрний доор, цаасны үйлдвэр зэрэгт хонож болно.

Байрлахдаа унтлагын мешок, гар аргаар хийсэн майхан, урт сандал, картон, сонин зэрэг зүйлүүд дээр унтах юм байна.

Гүн нойр

Берлины “Свиццотэл” буудалд Deep Sleep хэмээх үйлчилгээг санал болгодог бөгөөд энэ нь нойргүйдлийг эмчлэх, депресснээс гаргах, турах багц үйлчилгээ болдог байна.

Энэхүү үйлчилгээг Германы мэргэжилтэнүүд эрүүл нойрны талаар шинжлэх ухааны үндэслэлээр гаргасан аж.

Кекц-меню

Канадын “Дреэйкхотэл”-д олон төрлийн таатай үйлчилгээ байдаг бөгөөд сарнайн дэлбээ, шоколад, дарс зэргээс гадна кексс тоглоомны сонголттой байдаг гэнэ. “Аз жаргалын меню” хэмээх багцанд олон төрлийн тоглоомнууд багтдаг бөгөөд нэг удаагийн тоглоом нь $8 – $600-ын үнэтэй ажээ.

Салалтын үйлчилгээ.

Голландын “Карлтон” буудалд салалтын үйлчилгээ зохион байгуулдаг байна. Хосууд баасан гаригийн орой буудалд ирж амралтын өдрөө өнгөрүүлэх бөгөөд дивросэхотэл компанийхан хуулийн бүхий л үйлчилгээг хийж өгдөг ажээ.

Хүүхдээ хэн харах, эд хөрөнгөө хэрхэн хуваалцах гээд, буудлаас явахдаа бүх асуудлыг шийдэж, аз жаргалтайгаар салдаг байна.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
1
+1
3
+1
15
+1
14
+1
0
+1
1

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button