М.Чингисхаан : би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд

Сошиал ертөнцөд Чингисхаан гэх нэрээр олноо танигдсан залууг та бүхэн андахгүй биз. Тэгвэл тэрээр өөрийгөө Ерөнхийлөгч болно, Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ хэлээд байгаа билээ.

Тэгвэл тэрээр Ерөнхийлөгч болоод сонгогдвол хамгийн түрүүнд юу хийх, цаашдаа юу төлөвлөсөн талаараа мэдэгдэж шуугиан тариад авлаа.

Түүний бичсэн зүйл

Хэрэв би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд KOPOHA -г үгүй болгоно.

Дараа нь Чингис нэртэй алкохал төрлийн ундаа, буудал зэргийн нэрийг өөрчилж, хашаандаа Монгол гэрт амьдардаг хотын иргэдийг аймаг сумдад нүүлгэж, гадаадад буй Монголчуудаа Монголдоо авч ирнэ.

Бүгд мод тарина! Мөн 2 аймгийг нэгтгэж дунд нь 1 хот байгуулна. Монгол Улс 10 бага хот, 1 их хоттой болно.

Хооронд нь метрогоор холбож, уул уурхайг зогсоож, үйлдвэрлэл хөдөө аж ахуйг дэмжиж, дэлхийн томоохон брэндүүдийг буй болгоно. Мөн урлаг соёлыг цогцоор нь хөгжүүлж, дэлхийд алдартай уран бүтээлчдийг төрүүлнэ.

Боловсролын системийг үндэсээр нь шинэчилж, босоо Монгол бичиг хэл соёлоо дэлхийн хэл бичиг болгоно. Бас эрдэмтэд инженерүүдийг тултал нь дэмжиж орчин үеийн эрүүл зөв амьдралын хэв маяг болох олон зүйлсийг бүтээлгэнэ.

Ард иргэдээ шашин шүтлэг нам засаг нутаг нуга гэж талцуулахгүй нэгтгэж НЭГДЭЛХИЙ үзэлийг баримталж, эх дэлхийдээ ээлтэй ЭХ ДЭЛХИЙЧ иргэдийг бэлтгэнэ.

Хүн хүнээ хүндэлдэг ухамсар өндөр уужуу сэтгэлтэй хайр азжаргалаар дүүрэн аюулгүй амар тайван нийгмийг цогцлооно. Гэх мэт хийх зүйл их байнаа байна хө. Та намайг Ерөнхийлөгчөөр заавал сонгоорой…

Эцэст нь гэж хэлэхэд сэр сэр сэр хайруудаа гэж бичжээ.

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button