Жүжигчин Батаа: Ингэн ингэн вакцин хийлгүүлдэг бид ямар өрөвдмөөр юм бэ?

Ковидын цар тахалтай нүүр тулсаар иргэд хоёр жилийг хөл хорионд өнгөрүүлж, эцэст нь вакцинд хамрагдаж, халдварт өвчнөөс ангижрах гэж хичээсээр.

Санхүүгийн хямралд өртөж, байдгаа шавхаж дууссан ард иргэд ч байгаагаас гадна дээгүүр суудлын хэрүүл хийж, мөнгө идэж суух томчууд сонгуульдаа бэлдээд эхэлсэн.

Он гарснаас хойш улс даяар иргэдийг вакцинжуулж, ковидгүй зуныг өнгөрөөхийн төлөө өвчинөө нам дарах гэж хэн хүнгүй л хичээж буй. Гэвч нийслэл даяар вакцинд хамрагдсын тоо тун бага байгаа юм.

Иймд хариуцлагатай байж вакциндаа бүрэн хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор Засгийн газраас шийдвэр гаргав. Одоогийн байдлаар улсын 1 сая 300 мянга гаруй иргэн вакциныхаа 1, 2-р тунг хийлгээд байгаа аж.

Тэгвэл ЗГ-аас олгох 50 мянган төгрөгийн урамшуулал эхнээсээ иргэдийн дансанд ороод эхэлжээ. Харин жүжигчин Б.Баттөмөр цахим хуудасдаа “Хоо, би тоглож байгаа байх гэсэн чинь нээрэнгээсээ ороод ирсэн. Ингэн ингэн вакцин хийлгүүлдэг бид ямар өрөвдмөөр юм бэ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button