ЗӨВӨЛГӨӨЭРҮҮЛ МЭНД

Ходоод чимээгүй мэгшсээр л… Өчигдөр нь аpxu уусан, өнөөдөр нь тагтуритан идсэн, эмнэлэгт хүргэгдсэн, эмч үзсэн… – дуустал нь уншаарай

Анхаараарай хүмүүсээ. Нэгэ зүйлийг хэлье. Нэгт эрүүл мэнд шүү дээ, өөрийгөө бодоод дуустал нь уншчихаарай.

Өчигдөр нь apxu уусан, өнөөдөр нь тагтуритан идсэн, цусаар бөөлжсөн, эмнэлэгт хүргэгдсэн, эмч үзсэн, ходоод нь цоорч найдваргүй болсон байсан.

Энэ Монголын нийтлэг дүр төрх бололтой. Монголд ходоод нь өвддөггүй хүн ховор байх, дийлэнх хувь нь л ходоодны шарх болон түүнтэй холбоотой өвчин олсон. Хар нялхаасаа өвчин олох сууриа тавьдаг.

Аав ээж нь амандаа хийж үмхэж2 бантан өгөх нэрийдлээр хамаг микробоо өгнө, дараа нь чихэр чипс гэх мэт нүл амтлагчаар хооллож хүнсний будагтай ундаа ууна. Тэгээд сургуульд орноо, өглөөний цай уухгүй өлөн гараад л гүйнэ, тэгж тэгж айхтар өлссөн хүн орж ирээд гэнэт их иднэ.

За оюутан болно, бас л адилхан. Газтай ундаа ууж юу билээ тэр, транс тосонд хайрсан пирошки иднэ. Ус ууна гэж байхгүй дэлгүүрээс амтгүй ус худалдаж авахаас Кола авахыг илүүд үзнэ.

Ажил дээр гарна бас л хэвээрээ. Цуйванд нүдээ ухаж өгөхөөс наагуур дуртай, бүр эрчүүд нь эхнэрээ цуйван сайхан сэгсэрдэг байхыг шаардах. Тэгээд болоогүй энэ явцад цагаан сар тэргүүтэй түм жуман баяр тэмдэглэнэ.

Сархад гэх идээг сав дүүрэн майонезтай саладтай, жигнүүр дүүрэн буузтай хамт хүртэнэ. Харин маргааш нь Нонгшим-даж шараа тайлна. Ходоод чимээгүй мэгшсээр л…

Харин нэг л өдөр тэр тэсэрч танд тэсэхийн аргагүй өвдөлт өгнө. Ийнхүү шинж тэмдэг илэрч эхний мөрөн дээр очно. Нэг ийм циклтэй. Ажил төрөл, амжилттай ажиллаж явахад резинэн бөмбөг шиг ойгоол ирнэ.

Эрүүл мэнд чинь шилэн бөмбөг, хагараад ахиж хэзээ ч бүтэн болохгүй. Чи бүтэн болгох гээд нөгөө биеэ гаргуунд нь гарган байж ажиллаж хөдөлмөрлөсөн хэдэн юмаа бариал гүйсэн ч мөнгөөр эрүүл мэндийг босгохгүй!!! ТА ӨӨРӨӨ Л МЭД

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button