СОНИН ХАЧИНШАР МЭДЭЭ

Нүүрэн дээрээ маск зурж дэлгүүрийн хамгаалагчдыг хуурч, олон нийтийн газарт нэвтэрсэн од хосыг ингэж шийтгэжээ

АНУ-д оршин суудаг YouTube сүлжээний од Josh Paler Lin болон Оросын инфлюенсер Leia Se нар дэлгүүр рүү амны хаалт нүүрэн дээрээ зурж нэвтэрчээ.

Энэ хүү үйлдлээ бичиж олон нийтийн сүлжээнд цацсан бөгөөд эхэндээ дэлгүүрийн харуул тэднийг дэлгүүрт нэвтрүүлэхгүй байсан ч тэд нүүрэн дээрээ зурсан амны хаалттайгаар тус дэлгүүр нэвтэрсэн нь тус бичлэгт бичигдэн үлдсэн юм.

Тэднийг Индонезийн Цагаачлал хариуцсан төвд түр саатуулагдаад байгаа бөгөөд олон нийтийн газарт заавал амны хаалт зүүх ёстой гэсэн журмыг дагаж мөрдөлгүй, нүүрэн дээрээ амны хаалт зурж олон нийтийн газраар явсан тул Бали арлаас албадан гаргах арга хэмжээ авах болсон байна.

Энэ тухай Бали арлын Иргэний хэрэг хариуцсан цагдаагийн тасгийн дарга Dewa Nyoman Rai Dharmadi хэлэхдээ, “Тэднийг зүгээр торгоод өнгөрүүлэх биш албадан нутаг буцаах болсон.

Тэд зүгээр нэг хууль зөрчсөн бус нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт xэрэг үйлдсэн гэж үзэж байна” хэмээжээ.

Харин Josh Paler Lin цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгээ устгаад, хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэдгээ, “Миний ажил бусдыг хөгжөөж инээлгэх.

Иймээс л би тэр бичлэгийг хийсэн юм. Харин энэ бичлэгээс гарч болох эрсдэл, сөрөг сэтгэгдлийг тооцож үзээгүй нь миний алдаа” хэмээн Instagram хуудсаараа мэдэгдсэн юм.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
1
+1
0
+1
4

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button