ШАР МЭДЭЭ

Ангууч чинь Хүрэлсүхийг крашлаад байна – УНШИХ

ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ 2021 шоуны оролцогч Баттөр буюу Ангууч өөрийн цахим сүлжээндээ Хүрэлсүх -ийг дэмжиж байгаагаа зарлав.

Олны нүдэнд их өртдөг, нэр хүндтэй хүн өөрийн дэмждэг хүнээ л дэмжиж байгаа хүмүүс их ч үүнтэй холбоотой түүнийг хэдээр, ямар үнэ хөлсөөр ийм зүйл хийж байгааг гээд тоглоом болгон асуух хүн олонтаа.

Хамгийн сонирхолтой нь Түүний Краш нь Хүрэлсүх гээд меме, мэдээ хүртэл бэлдчихсэн байсан.

Фитнес рүү явж ороод л хотын даргатай тааралдаж, тэр даруйдаа төсөл бичээд, ажлаа бэлэн болгочихдог азтай залуу Ангууч сүүлийн үед бүжгээрээ жинхэнэ шуугиулж явна.

Бие бялдар сайтай, өөгүй царайлаг төрх, тулааны тамирчин, хувьдаа бизнес эрхэлдэг, нийгмийн идэвхтэй гээд түүнийг энэ цагийн хүсэмжит залуугаар өргөмжлөөд удаж буй.

Хотын дарга асан Су.Батболдтой ах дүүгийн барилдлагатай гэж хэсэг шуугиж явсан. Охид гэлтгүй эрчүүдийн краш болоод байгаа Ангууч шинэ краштай болжээ.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг өмөөрч, стори хийсэн нь фэнүүд нь гомдож, тунирхаад сүртэй гэж жигтэйхэн. У.Хүрэлсүх Төрийн ордондоо бол Ангууч.

Мөн л бие бялдар сайтай хурандаа, спортдоо бол гаргууд, улс төрдөө акул, намынхаа лидер гээд ард түмэндээ хэдийнэ үнэлэгдсэн нэгэн. Ангууч, У.Хүрэлсүх хоёр хэн хэн нь олон фэнүүдтэй.

Тоо нь хормын дотор өснө үү гэхээс фэнүүдээ алдана гэж юу байхав. Бараг дундаа фэнүүдтэй болох вий. Олон ч охид Ангуучийг крашладаг ч тэднийг нэг нүдээрээ ч тоодоггүй хэрнээ МАН-д талтай юм шиг ээ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button