Жинхэнэ хайрыг харуулсан АНИМЕЙШНҮҮД

Та хайрыг юу гэж боддог вэ? Жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэдэг үү? Хэрэв та хайр гэж байддаггүй, огт худал зүйл гэж боддог нэгэн бол энэхүү нийтлэлийг уншаад тэр бодол тань өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.

Бид бүгдийн хамгийн сайн мэддэг хүүхэд насны дурсамжийг агуулдаг хэдий ч тэр бүр бидний анзаарч байгаагүй жинхэнэ хайрыг харуулсан анимейшнүүдийг танилцуулж байна.

THE BEAUTY AND THE BEAST /1991/

Энэхүү анимейшинд мангасын дүрд хувирч хараагдсан ханхүү болон хөгшин эцгийнхээ оронд шийтгүүлэн хоригдсон үзэсгэлэнт Бэлла охины талаар гардаг. Тэд бие биедээ дурласнаар храраалыг тайлж буйгаар гардаг ба энэ нь хайр дурлалд гадаад төрх ямар ч хамаагүй байдгийг харуулсан юм.

ALADDIN /1992/

Ядуу хүү бирдтэй учирснаар хааны гүнжтэй уулзах завшаан олдож түүнд дурладаг. Жинхэнэ хайраа авч үлдэхийн тулд хүү бүгдийг хийдэг.

MULAN /1998/

Эцэг нь хөгширч, чадал тэнхээгүй болсон учир айлын ганц охин Мулан эрчүүдтэй хөл зэрэгцэн дайнд мордсон нь түүний зоригтой байдлыг илтгэнэ. Гэвч Мулан эмэгтэй хүн л юм хойно эрчүүдээс ялгарч, “өөр” гэдэг нь мэдэгдэнэ. Гэвч тэр үед Мулан өөрийн жинхэнэ хайр Ли Шантай учирсан байдаг билээ.

WALL-E /2008/

Энэхүү анимейшнд хүн төрөлхтөн задгай сансарт гарч тэдгээрийн хөдөлмөрийг роботууд хийж байгаагаар ирээдүйг зөгнөн гардаг. Харин тэрхүү роботууд хүнээс ч илүү зүрх сэтгэлтэй байх ба тэдгээрийн хайрын талаар гардаг.

UP /2009/

Хар багаасаа л хайрлаж хөгшин болтлоо хамтдаа байсан эхнэр нь нас барах үед бүхий л амьдрал нь орвонгоороо эргэсэн мэт болж, хамтдаа бүтээсэн байшингаа очихыг хүсдэг байсан газартаа аваачхаар ганцаар явахад хүрдэг. Хайртай дотны хэн нэгнээ алдах, ганццар үлдэх зовлонг та үүнээс авах болно. Хайр хөгширдөггүй.

TANGLED /2010/

Хааны бяцхан гүнжийг хорон муу санаат шулам хулгайлан, багаас нь өөрийн охин мэт өсгөн бусдаас нуудаг. Гагцхүү охин өөрийн жинхэнэ хайр Флинтэй учирснаар шулмаас ангижирч үлгэр аз жаргалтайгаар төгсдөг.

FROZEN /2013/

Аранделл улсын эгч дүүс эцэг эхээ алдан хаант улсаа захиран үлддэг. Хаан ширээнд шунасан хорон санаатнуудаас хаант улсаа хамгаалан үлддэг. Аннагийн зүрхэнд туссан мөсийг арилгах хүч зөвхөн түүний эгчид л байсныг олж мэддэг ба энэ нь жинхэнэ хайр зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд байдаг гэдэг ойлголтыг өөрчилж чадсан юм.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
4
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
1

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button