СОНИН ХАЧИНФото Мэдээ

13 настай хүү эхдээ хаягдсан нярай дүүгээ тариураар тэжээж амийг нь аварчээ

Оросын Свердловск мужийн Карпинск хотод оршин суугч нэгэн эмэгтэй өөрийн 6 сартай хүүхдээ хувцасны шүүгээнд нууж байсан талаарх мэдээлэл цахим ертөнцөд тархаад байна. Бяцхан охиныг 13 настай ах нь ээжээсээ нууцаар тогтмол хооллож байсны ачаар хүүхэд амьд үлджээ. Харин ээж нь энэ хугацаанд нялх хүүхдээ өлсөж үхэхийг нь хүлээж байсан гэнэ.

Түүний ах ээжийгээ эзгүй хойгуур нярай дүүгээ хооллож, живхийг нь сольж, усанд оруулдаг байжээ. 13 настай хүү нярай хүүхдийг хэрхэн хооллох талаар өөрөө интернетийн тусламжтай олж нухаш бэлтгэн тариураар хооллодог байжээ. Юлияагийн найзууд гэрт нь зочлох үедээ шүүгээнээс эцэж турсан түүний 6 сартай охыг олж улмаар цагдаад мэдэгджээ.

Зургаан сарын турш хүүгийн хооллосон тэрхүү охиныг ээжийнхээ найзын хүүхэд хэмээн бодож явжээ. Мэдээж түүний ээж ингэж итгүүлсэн хэрэг. Харин цагдаагийн байгууллагын тусламжтайгаар тэр бяцхан охин түүний төрсөн дүү байсныг мэдээд хүү ихэд цочирджээ.

Түүний ээж хүүгийнхээ хичээл сурлагад ихэд анхаардаг, халамжтай эмэгтэй тул ийм зүйл болно гэж төсөөлж ч чадсангүй хэмээн түүний найзууд мэдэгдсэн байна.

Юлияаг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн ба 6 сартай охин эмнэлэгт эмчлүүлэн биеийн байдлын сайжирсан байна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
6
+1
0
+1
2

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button