Өөрийн 7 настай хүүгийн ялз жигнэсэн толгойгоор сольсон ТУСГААР ТОГТНОЛ!

Юун Хошой чин ван Минжигдоржийн Ханддоржийн 7 настай хүүгийн толгой. Бараг хүүгээ худалдсан биз гэж хэлэхээс ч буцахгүй болсон нөхдүүд ийнхүү хятадуудтай сүлбэлдэн хэтэвчээ зузаалж байна. Гэхдээ түүх түүхээрээ үлддэг.

Тийм ч учраас Хошой чин вангийн гунигт түүхээр эл бяцхан нийтлэлээ өндөрлүүлье. Хошой чин ван М.Ханддоржийг Бээжинд дууджээ. Тэрбээр Хайлаар, Харбинаар дамжин Бээжинд ирсэн даруйдаа Хууль хэрэг эрхлэн шийтгэх яам буюу Дали-узы гэгчийн түшмэл ихэстэй уулзан учрыг магадлавал ихэд араасаа гүйлгэн ярваганасны эцэст Өргөдөл гомдол эрхэлсэн яамны түшмэлд бараалхсугай гэж зааварласан байна.

Сэвлэг даахинаас сүүний үнэр арилаагүй нялх үрээ усанд хаясан чулуу шиг алдаж орхисон эцэг ноёнд дээшээ тэнгэр хол доошоо газар газар хатуу байлаа. Хоёр гурав хоног хятад түшмэдэд толгой бөхийн дагаж гүйсэн ч
– Хай чи маргааш ирваа
– Түшмэл ноён чамайг их зоогонд урваа гэсэн хариунаас өөр зүйлийг олж сонссонгүй.

Ханд ноён нялх үртэйгээ амьд мэнд уулзахын ерөөл хэмээн санаж болзсон газар хятад ноёныд ирэв. Ширээ дүүрэн чихэр жимс, төрөл бүрийн идээ ундааг хараад Ханд ноёны сэтгэл тайвширч хүүтэйгээл уулзах юмсан хэмээн адгаж суужээ. Дайллага цайллагын хамгийн гол хоол гоёмсог тавиур дээр хадаг яндараар ороосон ирэв. Ханд ноён хутгаа сугалаад хив хадагийг автал “нялх хүүгийнх ялз жигнэсэн толгой” байлаа.

Та зоогло гэх маягтай нахилзан мэхэлзсэн хятад ноёны дэргэд Ханд ноён хутгаа чимээгүй хуйлаад хүүгийнхээ ялз болсон толгойг тэврээд дусал ч нулимс унагаалгүй гарч одсон гэдэг хэд хоног нэг ч үг дугаралгүй давхисаны эцэст торгон хилийн овоон дээр нутгийн салхи илбэхэд нулимс нь сад тавьж, нэгэнтээ ихэр татан уйлаад, чулуун жинсээрээ чулуу савж,

“Марал илжигний туурай, маалинган шаахайн мөр халхын нутагт гишгүүлэхгүй…”

хэмээн тангараг тавьсан гэдэг. Энэ нь Манжийн дарангуйлалын эсрэг зориглон боссон Ханддорж чин ванг нухчин дарах гэсэн сануулга байсан хэдий ч харин эсрэгээрээ болж 7-хон настай хүүг алж толгойг нь аавд жигнэж өгсөн олхиогүй харгислал Монголын ард түмний дургүйцлийг улам ихээр өдөөсөн юм.

Эх сурвалж: Oyun Bayar

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
3
+1
0
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button