Нэгэн бүсгүй эхдээ гологдсон чонын бэлтрэгийг авч тэжээжээ. Одоо нас биед гүйцсэн дуулгавартай чоно болж.

Оросын Уфа хотын оршин суугч эмэгтэй Алида гэртээ эхдээ гологдсон чонын бэлтрэг авчран тэжээжээ. Тэр өөрийн олсон бэлтрэгтээ Кира гэж нэр өгсөн байна. Бэлтрэг ч томорч гаршуулсан насанд хүрсэн чоно болон өсчээ. Чонотой авахуулсан гэрэл зураг болон бичлэгийг бүсгүй Инстаграм хуудсандаа байршуулдаг байна.

Кира – чонын эрлийз. Тэрээр Челябинкс мужид байрлах “Ярые ветра” асрамжийн газар төржээ. Харамсалтай нь түүний төрсөн эх чоно үр удмаа голсон байна. Бэлтрэг зэрлэг байгальд амьдарч чадахааргүй байсан тул асрамжийн газрын ажилтнууд үрчилж авах эздийн эрэлд гарчээ. Ийнхүү Кираг Уфад амьдардаг Алида бүсгүй үрчилж авахаар шийдсэн байна.

Бүсгүй бэлтрэгийг 28 хоногтой байхад нь өөр дээрээ авсан. Алида бэлтрэгээ халамжилна, хүмүүжүүлнэ, нийгэмшихэд нь бэлджээ. Чонын тухай их ч судалсан гэдэг – бэрхшээл ихтэй, урт удаан хөдөлмөр ч гэлээ үр дүнгээ өгчээ. Чоно гэдэг амьтан шинэ юм бүхнээс айж явдаг зантай, тийм ч учраас эзэн нь Кираг хүмүүс, хүүхэд, нохойтой маш болгоомжтой танилцуулж байсан гэдэг. Мөн гадагшаа гарахдаа аль болох урьд нь явж үзээгүй газруудаар дагуулж явахыг хичээдэг байжээ.

Бүсгүйн хүч чармайлтын ачаар Кира дуулгавартай чоно болж хүмүүжсэн ба тэрээр гэм хоргүй гэрийн чоно болж өсжээ. Бүсгүйн хэлснээр, тэр бусад нохойны уур уцаарт хариу үйлдэл үзүүлдэггүй тайван байдаг бөгөөд хүүхдүүдтэй ойр дотно байх дуртай гэжээ. Кирагийн сэтгэл хөдлөл маш тогтвортой гэж эзэн нь тодорхойлсон байна. Чоно Алидагийн 7 настай хүүтэй найз, хүүд тун халамжтай дотно ханддаг гэнэ.

Сошиал сүлжээний зарим нэг хэрэглэгчид бүсгүйг буруутгадаг ч гэлээ гудамжаар хошуувчтай тайван алхаж байгаа чоныг харсан хүмүүс их л өхөөрдөж нааштайгаар ханддаг гэнэ.

Хүмүүс чоныг яаж хүмүүжүүлснийг сонирхож асуухын зэрэгцээ цугтаа гэрэл зургаа даруулахыг гуйдаг ажээ. Кира – 75 хувийн чоно, гэхдээ үнэндээ зарим нэг нохойноос ч илүү хүмүүжилтэй юм.

Нийтлэл ямар байв?
+1
5
+1
1
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button