ОДУУДФото Мэдээ

Эрчүүдийн тодруулгаар шалгарсан дэлхийн хамгийн халуухан галбиртай бүсгүй

Одоогоос гурван жилийн өмнө Техасын Их Сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгааны эхлэлийг тавьжээ. Тэд дэлхий дээрх хамгийн сайхан биетэй, галбирлаг эмэгтэйг тодруулахаар эрэгтэйчүүдээс санал хурааж, тэдний сонирхлыг нэгтгэсэн байна.

Судалгааны үр дүнд хамгийн төгс биеийн харьцаатай, хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр Английн 38 настай Plus-size модель Келли Брүүк (Kelly Brook) тодорчээ.

Судалгаанд оролцсон эрчүүдээс эмэгтэй хүний зохистой өндөр, жин, үсний урт, нүүрний хэлбэр зэрэг олон шалгуураар санал хураасан байна. Хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорсон Келли Брүүкийн тухайд бусад модель бүсгүйчүүдээс ялгаатай нь тэрээр эрүүл хооллолтын дэглэм огт мөрддөггүй гэнэ.

Санал асуулга, эрэгтэйчүүдийн байр суурь, статистик тооцооноос харахад эрэгтэйчүүд туранхай бүсгүйчүүдийг бодвол арай илүү жинтэй эмэгтэйчүүдэд татагддаг гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Гэхдээ хэдэн жилийн өмнө Келли одоо байгаагаасаа 6 кг туранхай байсан ч загварын салбарынхан классик загвар өмсөгч болоход “тарган” гэж тодорхойлжээ. Ингэж тэрээр хэдэн кг нэмж, plus-size төрөлд багтах болжээ.

Өдгөө 38 настай Plus-size модель Келли Брүүк урьд өмнө нь хэзээ ч гоо сайхны хагалгаа хийлгэж байгаагүй учир түүнийг дийлэнх эрэгтэйчүүд жинхэнэ байгалийн бүтээл гэж үзжээ.

Тэрээр өсвөр насандаа ч бусдад “бүдүүн” гэж хочлуулдаг байсан тухайгаа оролцсон нэвтрүүлгүүддээ хуваалцаж байсан юм.

Нийтлэл ямар байв?
+1
2
+1
6
+1
2
+1
6
+1
1
+1
4
+1
4

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button