СОНИН ХАЧИНФото Мэдээ

“Хэмжээ чухал биш” 203 см өндөр Бразил модель 162 см ПОРОРО залуутай гэрлэж хүүхэдтэй болжээ

Өндөр нам, тарган туранхайн асуудал хүмүүсийн дунд яригдсаар ирсэн халуун сэдвүүдийн нэг билээ. Эмэгтэй хүн өөрөөсөө намхан залуутай болзохыг хүсддэггүй, залуучууд ч мөн адил өөрөөсөө үлэмж том бүсгүйтэй хөтлөлцөөд алхахыг хүсэхгүй нь мэдээж. Ингэж ярьсаар олны дунд өндөр намын ялгаатай хосууд байж болохгйү юм шиг хэвшмэл ойлголт үүсээд байгаа юм. Тэгвэл Бразилийн нэгэн хос хайр сэтгэлд өндөр нам, гадаад үзэмж хамаагүй болохыг батлажээ.

Бразилийн нэгэн хотод оршин суудаг 26 настай загвар өмсөгч Элезани Селва нь тус улсын хамгийн өндөр эмэгтэй бөгөөд 203 см өндөртэй.

Тэрээр 10 настайдаа гэхэд л хэдий нь 170 см байсан ба сургуулийнхаа хүүхдүүдэд шоолуулж гоочлуулснаар сургуулиа орхиж байжээ. Өөрийн эмчилгээний зардлыг олохын тулд нэвтрүүлэгт өөрийн түүхийг хуваалцсан байна.

Ийнхүү тэрээр хэт их өсөлтийн даавраас болж аварга биетэй болсон нь тогтоогдсон тул Элизане эмчилгээ хийлгэж, олон жил үргэлжилсэн ясны өвдөлтийг нь бууруулж чадсан байна.

Элизане хайртай залуугийнхаа ачаар энэ хэцүү цаг мөчийг даван туулсан гэнэ. Тэрээр 2011 онд Францинальдо Да Силва Карвальотой танилцан, бие биедээ анхны харцаар дурлаж, хэдхэн жилийн дараа гэр бүл болжээ.

Тэд гэрлээд 6 жил болоод байгаа ба хүүхэдтэй болсон ба тэдний хүү хэвийн өндөртэй эрүүл саруул нэгэн гэнэ.

Ийнхүү 41 см зөрүүтэй хос хэнээс ч санаа зоволгүйгээр нэг нэгнээ байгаа чигээр нь хайрлаж, хөндлөнгийн хүмүүсийн хар бараан сэтгэгдлээс ангид, сэтгэл хангалуун амьдарч байгаа гэнэ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
2
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button