СОНИН ХАЧИНФото Мэдээ

Хөдөөний даруухан охины эрс өөрчлөлт түүнд “Амьд барби” гэх нэрийг авчирчээ

Жесс Банни 2000 онд Германы хөдөө нутагт хуучинсаг үзэлтэй гэр бүлд төрсөн даруухан охин байжээ. Тэр бага байхаасаа л нүүр будалт, хувцас загварт дуртай нэгэн байсан ч түүний эцэг эх энэ бүгдийг хориглохоос гадна буруу үлгэр дуурайлал үзүүлэхвий гээд барби хүүхэлдэйгээр тоглуулдаггүй байжээ.

Тэрээр 2019 онд ахлах сургуулиа төгсөөд коллежид сурахаар явахдаа эцэг эхийн хатуу хараа хяналтаас холдон өөрийгөө бүхэлд нь өөрчлөхөөр шийдсэн байна.

Жесс хамгийн түрүүнд эцэг эхийнхээ өгсөн 7000 еврог хөх хийлгэхэд зарцуулжээ.

Ингэж гоо сайхны хагалгаагаар өөртөө итгэх итгэлээ олж авсан гэжээ. Жесс нийт 23 мянга гаруй еврогоор уруулын филлер, хацар нүүрний хэлбэр засуулах, хөхний хэмжээгээ 11 буюу Е хэмжээтэй болгоход зарцуулсан байна. Одоо тэрээр 21 нас хүрж байгаа билээ.

Мөн удалгүй тэрээр Onlyfans сайтад нэгдэж их хэмжээний орлогыг олж байгаа маш олон фэнүүдтэй болоод байгаа юм. Түүний фэнүүдийн ихэнх нь эрэгтэй гэнэ. Гэсэн ч ойрын хугацаанд хайр дурлал үүсгэхгүй гэдгээ мөн дурьджээ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
2
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
1

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button