СОНИН ХАЧИНШАР МЭДЭЭ

Комедиан Амараа: Хохирсон ААН-үүд нийлж Засгийн Газрыг ШҮҮХЭД өгч “ГАШУУДЛЫН АЛХАЛТ” зохион байгуулна

Comedian Амараа өөрийн цахимд хуудсанд хийсэн лайв шууд бичлэгтээ ийнхүү ярьжээ. Тэрээр,

“Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болсон. MN Partners гээд хуулийн фермтэй хамтраад нилээн олон өмгөөлөгч нар нийлж иргэний болон захиргааны хэргийн хууль дээр үндэслэн Засгийн газрын буруу шийдвэрүүдээс болж хохирсон хүмүүс нэхэмжлэл гаргахаар болсон.

Засгийн газрын энэ утгагүй тэнэг шийдвэрүүдийг зүгээр хүлээн зөвшөөрөөд, энэ хүмүүс ингээд хаа хамаагүй шийдвэр гаргаад яваад байх биш, эсрэгээрээ хариуцлагажуулах ёстой юм байна.

Хохирлоо нэхэмжилмээр байна гэсэн ААН-үүдтэй бүтэн сайнаас эхлээд хоблогдоод баримтаа цуглуулаад явахаар боллоо. Бид нар гашуудлын алхалтыг 2 2 метрийн зайгаа бариад хийе гэж ярилаа. Ингэхдээ урд талдаа хэд хэдэн төгрөгний алдагдал хүлээсэн, хэдэн хүн ажлаас нь халсан, ямар хэцүү байдалтай байгаагаа цаас дээр бичээд ойролцоогоор 200-300 хүн гашуудлын алхалтыг хийе гэж ярьсан байгаа”.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button