Өвчин зовлон, аюулаас гэтэлгэгч НОГООН ДАРЬ ЭХИЙН ТАРНИ

Дарь Эх нь сансарын (амьдралын) хүрдний бүхий л гаслан зовлонгоос гэтэлгэгч эх юм.

Ногоон Дарь Эхийн Тарни: УМ ДАРИ ДҮДДАРЭ ДҮРЭ СУХА

УМ: Бурханы ариун лагшин, зарлиг, тааллын хэмжээлшгүй их эрдмийг илэрхийлжээ.

ДАРИ: Хутагтын дөрвөн үнэний эхнийх нь болох Сансарын хүрдний зовлонгоос Гэтэлгэгч эх

ДҮДДАРЭ: Хутагтын дөрвөн үнэний хоёр дах болох Зовлонгийн үнэн шалтгаан үйлийн үр хийгээд муу сэтгэлээс гэтэлгэгч эх

ДҮРЭ: Доод төрөлхтөний зорихуйн орон болох сайн төрөл авах, дунд төрөлхтөний зорихуйн орон болох өөрөө өөрийгөө орчлонгоос гэтлэхүйн нирваан, дээд төрөлхтөний зоригдлын орон болох төгс гэгээрэл гэсэн гурван төрөлхтөний бүх л орныг олох үйлсийг бүтээнэ.

СУХА: УМ ДАРИ ДҮДДАРЭ ДҮРЭ СУХА тарнид багтах Дарь Эхийн адис нь бидний зүрхэнд гэгээрлийн уг шалтгааныг байгуулах болтугай хэмээсэн утга буй.

Сүсэглэн залбирч хадгалаад аваарай.

Нийтлэл ямар байв?
+1
4
+1
4
+1
0
+1
2
+1
1
+1
0
+1
1

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button