Н.Өнөрцэцэг “Түнэр Харанхуй” шоуныхныг шүүхэд өгчээ

Боловсрол телевизийн хамт олон “Fremantle” компанийн албан ёсны эрхтэйгээр “Түнэр харанхуй” хэмээх шоуг 5-р сарын 9-нөөс эхлэн ням гараг бүр хүргэж байгаа.

Монголд анх удаа хийгдэж буй энэхүү шоу нь оролцогчдоо тас харанхуй орчинд оруулан амьтай, амьгүй эд зүйлсийг таалгана. Энэ төрлийн нэвтрүүлгийг бүтээхэд технологийн шийдэл хамгийн чухал. Шоунд инфраред гэрэл таньдаг шөнийн камерыг ашигласан бөгөөд оролцогч тус гэрлийг харж чадахгүй ч камерт харагддаг онцлогтой. Дэлхийн 20 оронд хийгдсэн шилдэг шоуны хөтлөгчөөр Я.Учрал ажиллаж байгаа.

Түнэр харанхуй орчинд өөрийн төсөөлөлтэйгөө нүүр тулж, а.йдсаа даван туулахаар олны танил оролцогчид өрсөлдөж байгаа юм. “Түнэр харанхуй” шоуны баяр наадмын өдрийн ээлжит дугаарт нь сэтгүүлчид оролцлоо. Энэ удаагийн дугаарт Монгол Комент нэвтрүүлгийн хөтлөгч Батбилэг, Ийгл телевизийн хөтлөгч Цандат, Өрөг.mn сайтын үүсгэн байгуулагч Болортуяа, Заригийн Өнөрцэцэг нар оролцлоо.

Сэтгүүлчид айхгүй асуулт тавьж иргэдийн мэдэх гэснийг олонд хүргэдэгч харанхуйгаас бол сүнсээ зайлтал айдаг нөхөд гэдэг нь харагдлаа. Мэдээж харанхуйд ямар нэгэн зүйлийг гар болон амаараа тэмтрэхэд зүгээр л төсөөллийнхөө айдастай нүүр тулдаг байх. Аливаа зүйл тодорхойгүй байдаг нь өөрөө айдас юм. Эхний улирлын сүүлийн дугаарын ялагчаар Өрөгийн Болороо шалгарлаа.

Харин ай.мшиггүй зоригт Өнөрцэцэг маань эхний даалгавраа гүйцэтгэхгүй, а.йдсаа давахыг хүсэхгүй байна, тиймээс нэвтрүүлгээс гармаар байна гэлээ. Нэвтрүүлгийн зүгээс түүнд хариу өгөхгүй удахад нэвтрүүлгийн хамт олныг хэрвээ энд амьтан байвал ТА НАРЫГ Ш.ҮҮХЭД ӨГНӨ ШҮҮ хэмээн сү.рдүүлээд авлаа. Манай хүн ш.үүхээр явсаар байгаад муу зан сурчээ юм л бол шүүх гэдэг болсон бололтой.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
23
+1
0
+1
3
+1
5

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button