Инээж буй БУДДА танд төсөөлшгүй их мөнгө, эд баялагийг дуудах болно

Инээж буй Будда Инээж буй Будда бурхны баримал олз омог, аз жаргалыг авчирдаг гэж үздэг. Фэн-шүйгийн сургаалаар, инээж буй Буддагийн баримлыг гэрийн баруун хэсэгт байрлуулах нь зүйтэй, ингэснээр эрүүл мэнд. Эдлэл хэрэглэлээр баян байна гэж үздэг байна.

Танд ирж буй орлого 10 000 ч бай, тэрбум ч бай ирэх бүрдээ том жижиг биетэй ирдэг. Тухайн орлогоос дээжийг нь авч өөртөө үлдээж байгаарай. Харин үлдсэнийг нь бүгдийг нь үрсэн ч болно. Нар жаргасны дараа мөнгөө тоолбол мөнгө тогтдоггүй, өглөө тоолж байгаарай. Нар жаргаснаас хойш эд хөрөнгө, мөнгөө гадагш гаргаж болохгүй. Орой үдэш хогоо хаявал ядуурч хоосроно.

Машин байр хонь малаа зарах гэж байгаа бол ногт, цулбуур, хадаг, сахиусаа заавал авч бай хэрэгтэй. Авалгүй хамт өгөөд явуулбал буянаа өгнө гэсэн үг. Хумсаа мягмар, баасан гарагт авч бай сартай байхад хумсаа авч байгаарай. Мөнгө олсон бол гэртээ доод тал нь гурав хонуул. Орсон орлого бүрийнхээ 20%-ийг юунд ч үрэхгүй хадгалахыг хичээгээрэй. Өр зээл авсан бол заавал төлж дуусга. Хэрвээ хуучин ондоо өр зээлээ төлж чадахааргүй, мөн болоцоогүй бол хаана ямар газар, ямар хүнд өртэйгөө цаасан дээр тодорхой бичээд, битүүний орой төлж байгаагаар бичээд, бурханыхаа өмнө тэр цаасаа тавьж 3 хонуул.

Олуул наргиж суухдаа ширээн дээр хоосон лонх битгий үлдээ. Лонхонд хэрвээ юм үлдсэн бол хичнээн хайран байсан ч заавал асгаж байх хэрэгтэй шүү. Нар жаргаснаас хойш гэрээ бүү цэвэрлэ. Ялангуяа шал шүүрдэх маш аюултай. Элбэг хангалуун байдлаа шүүрдээд хаячихна гэсэн үг.

Зээлж авсан мөнгийг авснаасаа бага мөнгөн тэмдэгтээр өг. Мөнгийг зүүн гараараа авч баруун гараараа өгдөг. Мөнгө өөрөөс чинь зугтаад явчихгүйн тулд гуйлга гуйсан хүнд мөнгө өгөхдөө ямар ч тохиолдолд уг хүний нүд рүү бүү хараарай. Нар жаргах үед бусдад бүү мөнгө зээлдүүл. Харин өөрөө зээлдэж авах бол үдээс өмнө үүнийг хийгээрэй.

Нийтлэл ямар байв?
+1
14
+1
3
+1
2
+1
9
+1
2
+1
2
+1
1

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button