Яармагын биш Нисэхийн охин дэвжээнд ниссэн шүү, Би дуртай зүйлээ хийж байна гэж бодоод л дэвжээнд

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д барилдаж буй ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б. Болортуяа хүрэл медалийн төлөө Камеруний бөх Жозеф Эссомбетой барилдлаа.

1.

Эл барилдаанд өрсөлдөгчөө ялж, олимпын хүрэл медальтан боллоо. Ингэснээр Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимпоос медаль хүртсэн хоёр дахь эмэгтэй тамирчин боллоо.

2.

ОУХМ Бат-Очирын Болортуяа хэдхэн мөчийн өмнө Токиогийн олимпоос хүрэл медаль хүртлээ. Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимпоос медаль авсан хоёр дахь эмэгтэй тамирчин болсон тэрбээр хоёр жилийн өмнө Казахстаны дэвжээнд шуугиулж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Тухайн үед eguur.mn сайтын Б. Болортуяатай хийсэн ярилцлагаас хүргэе.

Казахстанд үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын багийн анхны медалийг хүртсэн Үндэсний шигшээ баг, “Женко” клуб, “Цаст тайга” компанийн тамирчин Бат-Очирын Болортуяатай цахим хуудсаар нь холбогдон ярилцлаа.

Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглоод медаль хүртсэн тэрбээр Ховд аймгийн Булган сумын харьяат. 22 настай Б. Болортуяа Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, ОУХМ Б. Оюунсүрэн нарын шавь. Түүний амжилт булган сүүлтэй байж өчигдөр ОУХМ Б.Шоовдор ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн юм.

-Юуны өмнө ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд тань баяр хүргэе. Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглоод медаль авна гэх итгэл, багцаа танд хэр байсан бэ?

-Баярлалаа. ДАШТ-д анх удаа зодоглосон болоод ч тэр үү багагүй сандарсаан. Дэлхийн шилдгүүдтэй анх удаа барилдаж байна гэж бодохоор сүрдмээр ч юм шиг. Намайг үргэлж дэмждэг, ойр дотны хүмүүс минь миний хажууд байсан болохоор тэднийхээ итгэлийг амжилтаар хариулж, баярлуулахын төлөө зүтгэсэн.

Багш нар минь намайг үргэлж хурцалж байсан болохоор өөртөө бүр ч итгэлтэй барилдлаа. Олны итгэлийг алдаж болохгүй гэж өөрийгөө шахсан минь өнөөгийн амжилтад хүргэсэн.

3.

-Дэлхийн медальтан болоод, шагналын тавцанд зогсож байхдаа хамгийн түрүүнд юу бодов?

-Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй баярласан, догдолсон. Амьдралд минь тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа. ДАШТ-ий медальтай болсондоо үнэхээр баярласан. Бас төрүүлж өсгөсөн аав, ээж, өдий зэрэгт хүргэсэн багш нараараа их бахархлаа.

–Хүрэл медалийн төлөө их хүнд барилдаан хийлээ. Барилдаан дуусахаас 15-хан секунд дутуу байхад та оноогоор дийлдэж байсан. Тийм хүнд байдалд ороод хэр сандарсан бэ?

-Би Европын аваргын хошой хүрэл медальт, Туркийн бөх Бедиха Гунтай барилдахаар дэвжээнд гарахдаа өөртөө үнэхээр итгэлтэй байсан. Энэ миний аз жаргал, би дуртай зүйлээ хийж байгаа гэж бодоод л дэвжээнд гарсан.

Өөртөө тийм итгэлтэй байсан болоод ч тэр үү ер нь их тайван барилдлаа. Тэгж барилдсаныхаа хүчинд л ялсан байх.

–Барилдааны төгсгөлд хөл авч, бүхэл оноо аваад ялсан. Төлөвлөж байгаад тийм мэх хийсэн үү. Эсвэл барилдааны явцад хөлийг нь авсан уу?

-Ер нь эцсийн мөч хүртэл сандраагүй. Би ер нь өрсөлдөгчийнхөө хөлийг авч барилддаг. Ер нь Туркийн бөхийн хөлийг нь авчихвал онооны дутуугүй нөхнө, ялна гэдгээ мэдэрсэн гэх үү дээ.

4.

–Түүнтэй барилдахын өмнө Т.Сүхбаатар гавьяат, ОУХМ Б.Оюунсүрэн багш нь юу гэж захиж, зөвлөсөн бэ?

-Энэ жил Б. Оюунсүрэн багш минь ДАШТ-д зодоглосон. Багштайгаа хамт дэлхийн дэвжээнд барилдаад медаль авсандаа баяртай байна. Хоёр (Т. Сүхбаатар, Б. Оюунсүрэн) багш минь намайг үргэлж дэмжин, сэтгэлийн дэм өгдөг.

Б. Оюунсүрэн багш бид хоёр нэг өрөөнд байрласан. “Миний охин өөрийгөө нас залуу гэж голж, чамлаж болохгүй. ДАШТ-ээс медаль авах цаг чинь болсон” гэж намайг үргэлж хурцалдаг.

Хүрэл медалийн төлөө барилдахынхаа өмнө Сүхээ багштай хамт Туркийн бөхийн барилдааныг сайтар судалсан. Багш барилдахын өмнө “Дэлхийн бөх гэдгээ харуулаад өг. Багш нь чамд итгэж байна” гэсэн. Хоёр багшийнхаа итгэлийг алдаагүйдээ дэлхийн медальтан болсноосоо дутахгүй баярлаж байна.

Намайг үргэлж дэмждэг Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, төрүүлж өсгөн, өдий зэрэгтэй хүн болгож хүмүүжүүлсэн аав, ээждээ, гэр бүлийнхэндээ, Т. Сүхбаатар багшдаа, Б. Оюунсүрэн багшдаа, С. Мөнхсүх багшдаа, “Женко” клубийг үүсгэн байгуулсан Х. Баттуул захиралдаа, “Женко” клубийн хамт олондоо, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр багш, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б. Баттулга, Ц. Баярсайхан, Ууганбаяр багшдаа, үндэсний шигшээ багийн хамт олондоо, “Цаст тайга” компанийн захирал Б. Учралт ахдаа, МУБИС-ийн хамт олондоо, Баяраа багшдаа, монгол түмэндээ, намайг таньдаг бүх хүнд маш их баярлаж байна. ДАШТ-ээс медаль авсан минь та бүхний л ач юм шүү.

55kg Jacarra Gwenisha WINCHESTER (USA) df. Nanami IRIE (JPN)

–Эхээс хэдүүлээ вэ. Гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьсан уу?

-Би эхээс дөрвүүлээ, бүгд эмэгтэй. Гэр бүлийнхэн минь бөөн баяр. Би 2011 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллэж байна. Намайг эл спортод хөл тавихад аав их нөлөөлсөн. Би нэлээд эршүүд өссөн болохоор аав нэг удаа охиноо барилдуулна гэж надад амласан юм. Би хүлээгээд л байлаа. Байсхийгээд л аавыгаа шална.

Тэгж явсаар манайхтай ойрхноор нь “Буянт-Ухаа” спорт цогцолборт байрлах “Женко” клубийн чөлөөт бөхийн дугуйланд бүртгүүлсэн юм. Тэгж С. Мөнхсүх багшийн удирдлагад чөлөөт бөхөөр анх хичээллэж байлаа. Найзуудаараа бөөндөө очоод хичээллэж билээ. Миний дүүг Баярмаа гэдэг. Бас чөлөөт бөхөөр хичээллэдэг. Дайчин, шазруун охин бий.

Аав минь намайг үргэлж дэмжиж, хурцалдаг. “Миний охин эрэгтэй хүүхэд шиг бяртай, хүчтэй, зоригтой” гээд намайг онгирооно. Хамгийн сайхан үгээр намайг урамшуулдаг. Амжилт гаргах бүрт “Охиндоо баярлалаа” гээд л надаас илүү баярладаг.

–Одоогоор гаргаад буй томоохон амжилтаасаа сонирхуулна уу?

-23 хүртэлх насны ангиллийн Азийн АШТ-ий болон Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээний хүрэл, “Монголиа опен” олон улсын тэмцээний нэг мөнгө, хошой хүрэл медальтай.

–Таны барилдааны гол онцлог юу вэ?

-Хөл авч барилддаг гэх үү дээ. Ер нь зайнаас, хөдөлгөж барилддаг.

–Чөлөөт бөхөөр барилдахаас өөр авьяас бий юү?

-Өө, байхгүй ээ. Барилдах л ганцхан авьяастай (инээв).

–Цөөнгүй тамирчин спортоор тууштай хичээллэж, амжилтад хүрэхийн тулд боловсрол, сургуулиа хойш нь тавьдаг. Та сурдаг уу?

-МУБИС-ийн дасгалжуулагчийн ангид сурдаг.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Ном унших дуртай. Бэлтгэлийн үеэр шигшээ багийн бусад тамирчидтай номнуудаа солиод л уншдаг юм. Ер нь түүхэн, сэтгэл огшоосон ном унших дуртай. “Хотол цагаан гүнж” номыг уншаад үнэхээр зоригтой, дайчин бүсгүйг мэдэрсэн, үлгэрлэсэн.

-Та Ховд аймгийн Булгам сумын харьяат. Улаанбаатар хотод хэзээ шилжиж ирсэн бэ?

-Би Ховд аймгийн Булган сумд 1997 онд төрсөн. Манайх 2001 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button