Дуучин Анхмаа өөрөөсөө 9 насаар ах хүнтэй сууж 3 хүүхдийн хойд эх болжээ

“Гурван охин” хамтлагийн бүсгүйчүүд нас нь 35-36 хүрлээ. Хамтлагийн ахлагч Б. Солонго үр хүүхэдтэй болоогүй ч эмээ болсон сурагтай. Түүний шинэхэн ахимаг насны нөхрийн охин амаржсанаар Соког маань шууд л эмээ болгож орхисон. Х. Ану ээж болсон ч, нөхөр хүүхдээ олноос нууцалдаг.

Харин хамтлагийнхаа Соко, Ану хоёроос насаар нэг дүү Г. Анхмаа жүжигчин Т. Билэгжаргалтай олон жил хамт амьдарсны эцэст, хамтлагаасаа хамгийн түрүүнд ээж болсон. Харамсалтай нь хөөрхөн охинтой болсон Т. Билэгжаргал, Г. Анхмаа хоёр удалгүй салсан билээ. Т. Билэгжаргал xap тамхuны хэргээр хоригдож байгаа.

Г. Анхмаа охиноо ганцаараа өсгөж, үе үе аавд нь даатгаж орхидог байсан тэрээр шинэ хайр дурлалтай учирч, хамтын амьдралаа эхлүүлжээ. Г. Анхмаа өөрөөсөө 9 насаар ах, гурван хүүхдийн аавтай холбоотой болж, бүр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан аж. Г. Анхмаагийн хайрт залуугаар Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О. Орхон тодорчээ.

Дуучин Г. Анхмаа, О. Орхон хоёр генерал Б. Хурцын эхнэр Ү. Сарнайгийн төрсөн өдөрт 1970-аад оны загвараар хувцаслан очиж, хамтдаа дуулсан зураг нь ил болсон. Юутай ч банкир Орхоны буянаар Г. Анхмаа өдрөөс өдөрт өнгө зүс орж, “Үүр цайгаасай” киноны продюсерээр ажилласан гэлцдэг.

Багад нь Г. Анхмаагийн гэр Соёлын коллежийн оюутны байранд байдаг, ээж нь төгөлдөр хуурын багш байсан. Г. Анхмаа багаасаа оюутнуудтай нээлттэй, чөлөөтэй харьцдаг сэргэлэн охин байсныг амьдралыг нь мэдэх хүмүүс дурсдаг.

Оюутны байранд өсвөр насаа үдсэн Г. Анхмаа одоо банкир О. Орхоны Жапан таун дахь байшинд хамт амьдарч, гурван хүүхэдтэй нь хамт галуун цуваа шиг олуулаа гадуур гарч, шинэ амьдралдаа хэдийнэ дасжээ. “Гурван охин”-ы Анхмааг гэрийн ажилд угаасаа гавшгай, хоол сайн хийдэг гэж хадам ээж нь болох Т. Билэгжаргалын ээж амаа олохгүй магтдаг байсан билээ.

Нийтлэл ямар байв?
+1
5
+1
0
+1
2
+1
14
+1
1
+1
6
+1
6

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button