Д. Ариунцэцэг эхлээд Пүүжээг дараа нь Оюуг нөхрөөс нь салгасан ч одоо Аззаяад нөхрөө алдаад гутарч гундаж явна

Ард түмний мисс гэж өргөмжлөгддөг Д. Ариунцэцэг энэ жил 35 хүрч, дөрвөн хүүхдийн ээж болжээ. 20 хүрээгүй насандаа Топ модель Д. Пүрэвсүрэнг Алтны магнат Мянганбаяраас салгаж, нэг гэрт орсон.

Тухайн үед загвар өмсөгч Д. Пүрэвсүрэн Мянганбаярын гэрээс яваагүй, нэг давхарт Пүүжээ охинтойгоо, хоёр давхарт Мянгаатай амьдарч байгаа тухайгаа Д. Ариунцэцэг ам алдан хэвлэлд ярьсан байдаг. 2004 оны хэвлэлийг сайн ухвал энэ ярилцлагыг олж уншиж болох байх.

Д. Ариунцэцэг, Мянганбаяр хоёр салж нийлж, сайдаж муудсаар 7 жил хамт амьдарсан. Дундаасаа М. Хайрмаа нэртэй ганц охинтой. Үүнээс хойш буюу 2007 оноос Баян гэх Базараатай хамт амьдарч эхэлсэн гэдэг. Ингэхдээ мөн л Базараагийн эхнэр Д. Болдын Захиа дууны клипэнд тоглосон Э. Оюуг хүүг нь тэврүүлэн төрхөмд нь буцаасан.

Д. Ариунцэцэгт нөхрөө алдсан Оюу бүсгүй амиа хорлохыг завдан, судсаа ханасан тухай гялгар сэтгүүл тухайн үед бичиж байсан билээ. Юутай ч Д. Ариунцэцэг Баян Базараагийн Хандгайт дахь хауст ирж, Хөвсгөлд байдаг жуулчны баазад байрлах болсон юм. Тэрчлэн Баян Базараагаас жил дараалан хүүхэд төрүүлж, гурван хүүхэд төрүүлсэн гэдэг. Тэглээ гээд Баян Базарааг тогтоож дийлсэнгүй.

“Баян” нэртэй Р. Базар нь Сүүн далай ээж дууг дуулж танигдсан Б. Аззаяа гэх жаахан охинтой дотносон, хүүхэдтэй болсон. Энэ үед хоёр ч залуухан бүсгүйн нөхөртэй эхлээд нууц амраглаж, дараа нь төрхөмд буцаасан Д. Ариунцэцэг амьдралын гашуу, хатууг мэдэж байгаа биз ээ.

Цахим хуудастаа үе үе гадаадад зугаалж, Баян Базараагийн амралтын газар жаргаж байгаагаа харуулж, шинэхэн үрийнхээ хөл, гарын зургийг хуваалцдаг байсан Д. Ариунцэцэг нам гүм амьдрах боллоо. Нас нь 30 хол гарсан, гурав дөрвөн хүүхдийн ээж Д. Ариунцэцэгт энэ үед эргэж бодох бодол их олон байгаа болов уу?

Нийтлэл ямар байв?
+1
14
+1
17
+1
7
+1
237
+1
42
+1
26
+1
108

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button