Хүрэлхүү яагаад эхнэрээсээ тусдаа амьдрах болов. Тэд салцгаасан уу? Энэ талаараа

“Аав болгон төгс байдаггүй Гэхдээ хайрладаг
Төгс хайраар бүтээв” хэмээх гоо сайхны “Wolarsen” брэндийн сурталчилгаанд хошин урлагийн дунд үеийн төлөөлөгчдийн нэг гавьяат жүжигчин Д. Хүрэлхүү том охин Х. Намуунтайгаа хамт тогложээ.

Жүжигчин Д. Хүрэлхүүгийн том охин Х. Намуун их сургуулиа татварын нягтлан бодогч мэргэжлээр төгссөн ч гоо сайхны “Wolarsen” брэндийг үүсгэн байгуулж, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа хөдөлмөрч бүсгүй. Тэдний хэмжээний бүтээлд эцэг хүний нандин хайрыг өгүүлсэн нь олны сэтгэлд ихэд хүрчээ.

Хошин урлагийн жүжигчин Хүрэлхүү гэр бүлээсээ тусдаа амьдрах болсон тухай ууган охин Х. Намуун бичсэн. Жүжигчин Хүрлээ “Шинэ үе” продакшнаас гараад кино продюсерлэсэн нь нүдээ олж, “Боолын гэрээ” киногоор багагүй ашиг орсон.

Одоо “Төлөөс” киног үзэгчид ид сонирхон үзэж байгаа. Тэрчлэн “Эргэлзээ” тэргүүтэй хэдэн ганцаарчилсан хошин үзүүлбэр бэлдэж аваад зүтгэсэн нь чамгүй ашгаа өгч, “Шинэ үе” продакшндаа ганцаараа үлдсэн Бооёогоосоо дутахгүй товхийсэн амьдралтай болсон.

Цогоо гуайтай хамтарч тоглосон реклам нь брэнд болж, Хүрлээд МУГЖ цол авчирсан билээ. Жүжигчин Хүрлээгийн эхнэр нь “Шилдэг өнгө” продакшны тэргүүн хатагтай С. Өлзийхүүгийн хамаатан. Ханилаад 20 гаруй жил болж байгаа хосууд хоёр охинтой.

Том охин Намуун нь аавтайгаа цуг “Тагнуулч аав” кинонд тоглон олонд танигдсан. Хүрлээгийн бага охиныг Х. Сүрэн гэдэг. Бага охин Х. Сүрэн нэг үе Ерөнхий сайд асан Санжийн Баярын Б. Нацагтай үерхэж, энэ тухай мэдээ гарч байв.

Хамтлагаасаа тусгаарлаж ганц ганцаардахгүй гэдгийг харуулж байгаа хошин урлагийн жүжигчин Хүрлээ гэр бүлээсээ ч туурга тусгаарлажээ. Хорь гаруй жил хамт амьдарч, хоёр сайхан аав болсон МУГЖ Хүрэлхүүгийн гэр бүлийн жаргалтай цагийн зураг энэ.

Нийтлэл ямар байв?
+1
6
+1
2
+1
1
+1
2
+1
1
+1
3
+1
4

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button