Юу ч үгүй шaлдaн бандийг 9 жилийн өмнө тоож өнөөдрийн түвшинд сийлбэрлэн бий болгосон учир…

Монголын залуу үеийн дуу хоолой болж яваа, хэнээс ч юунаас ч айхгүй үзэл бодолдоо бат зогсож хэлье гэснээ шулуухан хэлчихдэг түүнийг залуус андахгүй. Түүнийг Отгонбаатарын Мөнхжин гэдэг.

Монголын сошиал ертөнцөд хэдийнээ танил болсон Долларын саятан нэрээр дархлагдсан тэрээр буруу замаар биш, өөрийн шударга хөдөлмөрөөр өдий зэрэгт хүрсэн ба үүний гол хүчин зүйл бол эхнэр маань гэж үргэлж ярьдаг.

Тэгвэл О. Мөнхжин маань эхнэртээ ээлжит нэгэн бэлэгээ барьсан ба энэ удаа үйлдвэрээс нь шинэхэн гарсан 2021 G63 загварын 677 сая төгрөгний үнэ бүхий машин бэлэглэж баярлуулжээ.

Мөн энэ бэлгээ өгөхийн зэрэгцээ эхнэр минь ийм бэлэг хүртэх эрхтэй хүн хэмээн өөрийн сэтгэлээ илэрхийлсэн үг нь олны сэтгэлийг хөдөлгөсөн байна.

– 3 хүүхдийг минь гаргаж, өсгөж ямар ч татлаа түлхээгүй арыг минь дааж… надтай адилхан сайн сургууль төгссөн мундаг боловсрол чадвартай ч хүүхдүүдээ өөрөө өсгөж сайн хүмүүс болгохоор өөрийгөө зoлиосoлж намайг байрны мөнгөө ч төлж чадахгүй оюутан бацаан байхаас намайг ирээдүйд чадна гэдэгт үргэлж итгэж байнга дэмжсээр ирсэн түүндээ л бэлэг барьсан юмаа… Би хааяа унаж худ бойё флекс.

Юу ч үгүй шaлдaн бaндийг 9 жилийн өмнө тоож. Түүнийг өнөөдрийн түвшинд сийлбэрлэн бий болгосон учир… She deserves the best everthing nicce in this world ♥

Түүний эхнэрийг Цолмон гэдэг бөгөөд Мөнхжинтэй нэг сургууль төгссөн аж. Тиймээс ч ийм мундаг боловсролтой эхнэр нь хүүхдүүдээ харан мундаг өсгөж байгааг нь үнэлээд сарын 10 мянган доллараар цалинжуулдаг гэнэ.

Тэрээр эхнэртэйгээ танилцах үедээ Сушины газараа ажилладаг байжээ. Эхнэр нь түүнд – Чи минь наанаа ажиллахаа болихгүй бол насаараа л суши хийх юм шиг байна. Арга нь олдож л таараа гэж хэлэхэд толгойнд нь том сигнал болж амьдралын чухал эргэлтийн цэг тэндээс эхэлсэн гэдэг.

Нийтлэл ямар байв?
+1
2
+1
2
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button