Samsung биш iPhone авч өгсөнгүй гээд найз залуудаа уурлаж уйлах орос бүсгүй ОД болжээ

Инстаграм-д iPhone авч өгсөнгүй хэмээн найз залуудаа гоморхон уйлах нэгэн орос бүсгүйн бичлэг “од” болжээ. Бүсгүй үнэхээр гомдсон тул бүр ихэр татан уйлж байна.

Түүний найз залуу түүнд Samsung гар утас бэлэглэх үед бүсгүй iPhone биш байна хэмээн уурлаж, гомдон уйлж эхэлжээ. Найз залуу нь түүний энэ үйлдлийг нууцаар бичлэг хийсэн байж.

-Чи надад iPhone худалдаж авч өгнө гэж сарын өмнө амласан. Энэ чинь Samsung байна. Одоо болтол надад iPhone байхгүй байна.

-Чамд авч өгнөө

-Хэзээ? Чи надад iPhone гэж хэлсэн.

-Тэгж байгаад авч өгнөө.

-Үгүй одоо авна, би найз нартаа чамайг авч өгнө гээд хэлчихсэн, хэзээ болтол хүлээх юм бэ…

-Би авч өгнө дөө …

-Чи зориуд надад юу ч бэлэглэхгүй байна. Одоо авч өг яг одоо …. хэмээн уйлжээ. Түүний энэ бичлэг цахим орчинд олон хандалтыг аваад байгаа юм.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
9
+1
1
+1
0
+1
2

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button