Дуучин, залуухан доктор Ч.Цэлмүүн: Эмэгтэй хүнд хамаагүй хүрдэггүй ийм л соёлтой

Universe Best Songs тэмцээний анхны ялагч дуучин Ч. Цэлмүүн урлагийнхан дундаа боловсрол өндөртэй нэгэн. Түүнийг уншигчид “Зүрхэнд гэрэлтэх од” болон “Ээжийн дайсан” кинонд тоглосноор нь илүүтэй мэдэх биз ээ.

Тэрээр Япон улсад олон жил суралцсан ба магистр, докторын зэргээ хамгаалсан юм. Одоо тэрбээр Япон улсад амжилттай ажиллаж амьдарч байгаа билээ. Саяхан тэрбээр өөрийн цахим хуудаснаа Токиогийн Их Сургууль дээр зохион байгуулсан конгресс амжилттай болж. Сүүлчийн өдөр нь ядарч арай хийн үлдсэн сүүлийн ганц ажил болох олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгийг Япон профессорын хамт удирдаж дуусаад шууд л ширээн дээр дуг хийж гарав.

Нэг мэдсэн зохион байгуулалтын баг товчхон хуралдах болсон байна. Гэнэт л хамгийн сайн ажилласан хүнийг шагнах талаар ярилцаж, нэр дуудах шиг болоод “нааш ир шатан дээр гараад ир” гэнэ дарга. Гараад зогстол зүүлт бэлэглэж байна. Хамт ажилладаг бусад докторууд болон профессорууд өндөр соёлтойг нь мэддэг ч

“Би эрэгтэй учраас өөр эмэгтэй гишүүн байвал энгэрт нь зүүлгээдэх”

гэхэд ямар гоё мэдрэмж байваа. Эмэгтэй хүнд хамаагүй хүрдэггүй ийм л соёлтой. Үүнээс гадна залуу доктор гэлгүй үнэлдэгт нь гүн талархаж байлаа хэмээжээ.

Дуучин Ч.Цэлмүүн нь 1991 оны 11 сарын 23 нд тө рсөн. Түүнийг анх UBS телевизээс зохион байгуулдаг “Universe Best songs” нэвтрүүлгийн АНХНЫ ялагч гэдгээр хүмүүс сайн мэдэх болсон билээ.Тэрбээр “Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, АШУҮИС-ийг Нийгмийн эрvvл мэнд чиглэлээр магистраа хамгаалж байжээ. Харин саяхан Японы Тохоку их сургуулийг докторын зэргээр тус тус хамгаалж 29 насандаа Докторын зэрэг хамгаалсан хамгийн залуу доктор хэмээн нэрлэх болсон байна.

Дуучин Ч. Цэлмүүн 2008 оны “Монголын Оюутны Мисс”-ээр шалгарч байсан ба тухайн тэ мцээн нь оролцогчдийн гадаад төрхөөс илүүтэй доторх баялгийг гаргаж ирсэн тэмцээн байсан төдийгүй хэмээн дурддаг ба өөрийн гар зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан авъяаслаг нэгэн гэнэ. 2012 оны 4-р сард өөрийн бие даасан “Exodus” хэмээх цомгийг гаргажээ.

Түүний бие даасан анхны цомогт нь 15 дуу орсон байдаг ба дуунуудын дийлэнх нь түүний аав Н. Чинзориг болон Оки нар зохиожээ. Тэрбээр 2012 онд Н. Алтанхайрхан гэх залуутай хуримаа хийж хөөрхөн хүүтэй болсон ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй.

Дуучин бүсгүй маань сүүлд С. Ангараг хэмээх залуутай гэрлэж байгаагаа цахим хаягаараа албан ёсоор зарласан. Удаан хугацаанд найз нөхдийн холбоотой байсан тэд одоо Япон улсад ажиллаж, амьдарч байна.

Дуучин Ч. Цэлмүүн “Tselmuun Chinzorig” YouTube сувгаараа влог хөтлөдөг байна. Тэрээр влогоороо дамжуулан өөрийн амьдралын хэв маяг, залуучуудад хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг түлхүү оруулдаг юм.

Түүний бяцхан залуу том залуу болжээ.

Цэлмүүний сүүлийн үеийн зургуудаас хүргэе.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0

Санал болгох

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button